Categories
гадаад мэдээ

Нобелийн шагналтан Малала Юсуфзай оюутан болов

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналтан Малала Юсуфзай Оксфордын их сургуулийн дэргэдэх Леди-Маргарет-Холл коллежид элсэн оржээ. Түүний төгсөлтийн шалгалтын дүнг харгалзан үзсэний үндсэн дээр дэлхийд нэр хүндтэй тус их сургууль авсан байна.

20 настай тэрээ философи, улс төр болон эдийн засгийн чиглэлээр суралцах гэнэ. Тэрээр Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхуттогийн сурч байсан мэргэжлээр сурахаар болжээ.

Малала нь 11 настайдаа дэлхий дахинаа алдартай болсон. Түүний Талибаны дэглэмийн үед хэрхэн амьдарч, сурах эрмэлзэлтэй байсан талаар ВВС нэвтрүүлэг хийж байсан юм. 2012 онд талибанчууд түүн рүү халдсан билээ.

Малал Юсуфзай нь манай дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан билээ.

Ю.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *