Categories
мэдээ нийгэм

УБ-Токио чиглэлийн ОМ502 маркийн онгоц ослын буулт хийлээ

“МИАТ” ХК-ийн ОМ502 маркийн онгоц Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Уг онгоц өнөөдөр өглөөний 7:56 цагт Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдсэн юм. Тус онгоцны дугуйны элэгдлийн хугацаа дууссан байсан учраас Токиогийн нисэх буудалд ослын буулт хийх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй учир эргэн Улаанбаатарт буухаар болсон гэнэ.

Уг онгоцонд 160 иргэн зорчиж явсан талаар албаныхан мэдээлэв.

Энэ онгоц Хятадын хил дөнгөж гараад Шилийн гол дээрээс буцсан байна. Одоогоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлынхан ослын үед авах шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, өөрийн бүсэд ослын буултыг амжилттай үйлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *