Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн системд хууль бусаар нэвтрэн оюутнуудын дүнг засчээ

Image result for АШУҮИСХовд аймгийн харъяат “Б” гэгч нь бусадтай үгсэн тохиролцож, оюутнуудын голч дүнг засварласан хэрэг гарчээ. Тодруулбал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй АШУҮИС болон тус сургуулийн Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгийн салбар сургуулиудад суралцдаг оюутнуудын голч дүнг засварласан байна.

“Б” гэгч нь нийт 12 оюутны голч дүнг засварлан тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангаагүй оюутанд тэтгэлэг олгуулан улсад 3.360.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Уг хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Алба илрүүлэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *