Америкийн Серена Уильямс хамгийн их орлого олсон чинээлэг тамирчны жагсаалтыг тэргүүллээ. “Forbes” сэтгүүлийн газраас уг жагсаалтыг гаргасан байна. Серена Уильям гурав дахь удаагаа хамгийн чинээлэг тамирчнаар тодорсон юм. Нэрт теннисчин энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 27 сая ам.долларын орлого олжээ. 35 настай тамирчин тэмцээнүүдэд оролцож, сурталчилгаанд тоглосноор чамгүй ашиг олжээ. Жагсаалтын хоёрдугаарт Германы теннисчин Ангелиз Кербер (12,6 сая ам.доллар) гуравдугаарт уралдааны машины нисгэгч, Америкийн иргэн Даник Патрик (12.2 ам.доллар) тус тус бичигджээ.
Ю.ДЭЛГЭР