Дэлхийн соёлын биет бус өв монгол туульсад зориулсан “Хан Алтайн дуулал” цогцолборын нээлт энэ сарын 05-нд Ховдод боллоо.
Нээлтэнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог оролцлоо.
Тус цогцолборын зураг төслийг “БАЛДАНС” ХХК, Барилгын гүйцэтгэлийг “Баруун Монгол Интернейшнл” ХХК гүйцэтгэжээ.
“Хан алтайн дуулал” цогцолбор нь олон ястны өлгий Ховд нутгийнхны сум сумдын төлөөлөл 40 гаруй хүний сэтгэлийн хандив, тэрбум орчим төгрөгийн өртөгтэйгөөр цогцолсон байна.
“Хан алтайн дуулал” цогцолборын найман метр гаруй өндөртэй сүрлэг хөшөөг бүтээн босгосон Монгол Улсын Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуяг хэлэхдээ” Дархан цаазат амьтдаар төлөөлүүлэн сав шимийн ертөнц, огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрсэн мэт гүн сэтгэгдэл төрүүлэм дүрслэлийг үзүүлэхийг зорьсон” гэж тайлбарлалаа.
Тэрбээр мөн Ховд аймагт Ойрадын их хаан Галданбошигт хааны хөшөөг бас урлаж байжээ.