Categories
мэдээ нийгэм

Таван түймрийг цурманд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хоёр түймэр асч байгаа бол Сэлэнгэ аймаг Мандал сумын дөрвөн түймэр, Ерөө сумын нэг нийт тавантүймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329хүн, 25автомашинтай ажиллаж байна.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан түймрийн голомт дээр АТА-ийн 24 алба хаагч, НОБГ-ын 25 алба хаагч, ОБЕГ-ын тэргүүн дэд даргын шийдвэрээр Орхон аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч тус тус нэмэлтээр гарч, түймрийн голомт дээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *