Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Солонгосын эдийн засгийн форум болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Солонгосын эдийн засгийн форум хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан жилийн өмнө байгуулагдсан, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бөгөөд хамтарсан хуралдаан нь Улаанбаатар хотноо эхэлж буй юм байна.

Уулзалтад тус форумын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, удирдах зөвлөлийн дэд дарга Г.Батхүү, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын тэргүүн, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Тэ Нён, БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон форумын бусад гишүүд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон тус улсаас манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд форумаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол, Солонгосын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө гүүр болж ажилладагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлээд хамтарсан хуралдаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *