Categories
мэдээ нийгэм

​”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ойн баярт аймгийн арслан С.Ерөөлт түрүүлжээ

Image may contain: 3 people, people standing and outdoor

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 68 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баярын 79 дэх өдөрлөгийн үндэсний бөхийн барилдаан Хонхор өртөөнд боллоо. Төмөр замын ажилтан, албан хаагчид оролцсон хүчит 64 бөх барилдав.

Үүнээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, “Замчин” нийгэмлэгийн бөх, аймгийн арслан Сүхбаатарын Ерөөлт манлайлан барилдсаар түрүүлэв. Өнөө жилийн улсын баяр наадмыг эргүүлсэн “гол баатар”, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, Замын хоёрдугаар ангийн бөх, аймгийн заан Баасандоржийн Болдбаатар тав даван үзүүрлэлээ. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны бөх, эдүгээгээс 20 жилийн өмнө буюу 1998 онд аймгийн арслан цол хүртэж асан Нацагдоржийн Баатархүү арслан, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Улаанбаатар зүтгүүрийн депогийн бөх, аймгийн заан Баярсайханы Жавхлансайхан нар их шөвөгт шалгарав.

Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.

Гурвын даваа

1. А.а С.Ерөөлт – а.н Б.Сүхдорж
2. А.а Н.Баатархүү – а.н Ц.Магванрагчаа
3. А.з Б.Отгонбаатар – с.з Г.Ганхөлөг
4. А.з Б.Болдбаатар – с.з Х.Баясгаланбаатар
5. А.з Б.Жавхлансайхан – а.н Ө.Зандраабайды
6. А.х Ж.Бадрал – а.н Б.Ундрах
7. А.н И.Отгонбаатар – а.н Д.Энхбаяр
8. С.з Н.Нямдорж – с.з Б.Доржжүгдэр

Дөрвийн даваа

1. А.а С.Ерөөлт – с.з Б.Доржжүгдэр
2. А.а Н.Баатархүү – с.з Г.Ганхөлөг
3. А.з Б.Болдбаатар – а.н Д.Энхбаяр
4. А.з Б.Жавхлансайхан – а.х Ж.Бадрал

Тавын даваа

1. А.а С.Ерөөлт – а.а Н.Баатархүү
2. А.з Б.Болдбаатар – а.з Б.Жавхлансайхан

Зургаагийн даваа

1. А.а С.Ерөөлт – а.з Б.Болдбаатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *