Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдлаа

Image result for Улсын онцгой комисс хуралдаж байна

Яг одоо Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдаж байна. Энэхүү хурлаар намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл ажлын талаар санал солилцож, шийдвэр гаргах аж. Энэ жил ургац хураалтын 40 гаруй хувийг алдах төлөвтэй байгаа учраас энэхүү нөлөөг хэрхэн бууруулах, ургац хураалтын ажлыг зохион байгууллалтай явуулах талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн комиссын гишүүдэд танилцууллаа.

150 сум гандуу байна

Энэ өвөл улсын хэмжээнд 66 сая мал өвөлжихөөс 9,6 сая мал отрын бүсэд өвөлжих төлөвтэй байгаа аж. Одоогийн байдлаар нийт 150 сум гантай, 50 сум гандуу байна. Аймгуудаас авсан мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн байгаа аж. Гэхдээ энэ сарын 20-ноос ихэнх нутгаар борооших тул зуншлага хэвийн болох аймаг сумын тоо нэмэгдэнэ, отроор өвөлжилж, хаваржих малын тоо эрс буурна

74.6 мянган га талбайгаас урган хураан авах боломжгүй болжээ

Энэ жил 514 мянган га талбайд тариалалт хийсэн. Нийт тариалсан талбайн 75.9 хувь нь соёололтоор онцсайн үнэлгээтэй байжээ. Гэвч нарны хэт их халалт явагдсан нь ургацын байдалд сөргөөр нөлөөлсөн байна. Ингэсээр өсөлт саарч, нэгжээс хураан авах ургамлын хэмжээ буурах хандлагатай байгаа аж. Хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 хувиар буурахад хүрчээ. Нийтдээ 74,6 мянган га талбайгаас ургац хураан авах боломжгүй болжээ. Цаашдаа тариалангийн бүс нутгаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах талаар ажлыг хийж байгаа гэнэ.

Энэ жилийн тухайд хадлан хадах боломж эрс буурсан дүнтэй байна. Ургац хураалт, мал өвөлжилтийн талаар ХХААХҮ-ийн сайдын үүрэг чиглал гаргасан байна.

ДЦС-уудын нүүрсний нөөц төлөвлөсөн хэмжээнд байна

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэлийг хангах явц хэвийн үргэлжилж байгаа аж. ДЦС-уудын нүүрсний нөөц бэлтгэх ажил төлөвлөсөн хэмжээнд байгаа гэнэ. 20 хоногийн нүүрсний нөөцийг бэлтгэхэд ЭХЯ хяналт тавин ажиллаж байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил хуваарийн дагуу явагдаж байгааг ЭХ-ны сайд мэдээлэв.

Хичээлийн шинэ жилээс өмнө завсар, тохижилтын ажлыг дуусгана

Боловсролын салбарын тухайд завсар, тохилжилтын бэлтгэл ажил 19.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ жилийн өвлийн бэлтгэлийг хангахаар 217 ажил төлөвлөснөөс 70 хувийн гүйцэтгэгч шалгарсан, 40 хувь нь тендэр шалгарч байгаа гэнэ. Хичээлийн шинэ жил хүртэлх хугацаанд засварын ажил бүрэн хийгдэхээр байгаа гэж салбарын сайд үзэж байна.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *