Categories
мэдээ нийгэм

​Байнгын эргүүл ажиллаж байна гэв

ой хээрийн түймэртэй тэмцэх зурган илэрцүүдБаянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох байгууллагууд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Тодруулбал, нийт цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс хороодтой хамтран дүүргийн ногоон бүст хамаарагдах газруудад байнгын эргүүлийг ногоон бүс бүхий газруудад ажиллаж байгаа гэнэ. Ой хээрийн түймэр гарч болзошгүй онцгой бүс газрууд болох Төр хурахын ам, Богд уул, Шар хоолойн ам, Улиастайн гол, Улиастайн ам, Нам даваа, Бумбат, Туул голын эрэг дагуу тогтмол эргүүл гарчээ. Мөн дүүргийн шуурхай бүлэг холбогдох байгууллагуудад хоёр цаг тутамд мэдээлэл өгч байгаа гэв.

Иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд албаны хүмүүсийн шаардлага, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, хэрэгжүүлэн сонор сэрэмжтэй байхыг дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *