БНХАУ-ын биржүүдэд эрчим хүчний нүүрсний спот ханш Засгийн газрын зохистой гэж тодорхойлж байгаа түвшнээс давжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний ханшийн огцом савлагаа зах зээлийг тогтворгүй байдал руу түлхэж байгаа билээ. Хятадын Засгийн газрын ийм шалтгаанаар бодлогын арга хэрэгслүүдийг ашиглаж, нүүрсний үнэд тэнцвэр тогтоохоор ажиллаж байгаа юм.
Энэ жил эрчим хүчний нүүрсний ханшийг тонныг нь 510-570 орчим юаньд барих нь зохистой гэж тодорхойлсон ч эрэлт өссөнөөс болж 600 юанийг даваад байна. Нүүрсний үнэ таамгийн хязгаарыг давсан болохоор тус улсын удирдлага бодлогын арга хэмжээгээ идэвхжүүлж магадгүй байна. Одоогоор цахилгаан станцууд нөөц бүрдүүлэлтээ нэмэгдүүлж эхэлжээ. Тэгэхээр нүүрсний үнэ богино хугацаанд өсөлтөө хадгалах нь тодорхой байна.