Categories
мэдээ нийгэм

Арвайхээрийн 290 жилийн ой тохиож байна

Image may contain: one or more people, child and outdoor

Нар хур тэгширсэн зуны дунд сарын билэгт сайн өдрүүдэд эх орны зүрхэн нутаг өврийн сайхан хангайд Өвөрхангай аймгийн Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж байна. Мөн энэ өдрүүдэд их ойн хамт “Арвагар хээрийн их хурд-2017” хангайн бүсийн уралдаан, “Монгол түмний морины их шүтээн цогцолбор”-ын 10 жилийн ой тохиож байгаа юм.

Image may contain: fireworks, night, sky and outdoor

Баяр наадмын нээлтийг Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүү найруулжээ. Тэрбээр “Өвөрхангайчуудыг, арвайхээрийнхнээ үүх, түүхээ мэдэж, үеийн үед үр хойчдоо хэлдэг байгаасай гэж бодсны үүднээс их ойн баяр наадмын нээлтийг гурван хэсэгт багтаан найруулсан байна. Хамгийн эхэнд Арвайхээр хот Арвайн хүрээнээс үүсэж хөгжсөн Сайн ноён ханы Цэрэндаш гүнтэн энэ газрыг хэрхэн сонгосон, ямар ариун дагшин нутаг вэ гэдгийг харуулахыг зорьжээ. Дараагийн хэсэгт алдарт Арвайн тал, Арвагар хээр морины тухай, ядуу малчин Гомбын охин Цэцэнбэр тэрхүү домогт хурдан хүлгийг яаж таньсан талаарх түүхийг өгүүлж, энэ нутгаас Арвагар хээр шиг олон сайхан хурдан ажнай төрөн гараасай хэмээн бэлгэшээж, есөн унаган давхиуллаа. Гуравдугаарт, Өвөрхангай аймгийн түүх соёл, энэ ойн тухай ярихад Өндөр гэгээн Г.Занабазарыг ярихгүй байж болохгүй, Сайн ноён хан Т.Намнасүрэнгээ, П.Гэндэн сайдаа магтахгүй байж болохгүй билээ. Энэ сайхан хүмүүсээ бэлгэдэл болгон харуулсандаа сэтгэл хангалуун байгаа. Баяр наадам сайхан болж байна. Манай уран бүтээлчид маш чадварлаг байлаа” хэмээн өгүүлжээ.

Image may contain: 6 people, people smiling

Image may contain: 2 people, people standing, child and outdoor

Image may contain: one or more people, people standing, crowd and outdoor

Image may contain: 1 person, sky, horse, tree, outdoor and nature

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *