Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр үүссэн бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлээд байна. Өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Тоёота-4 runer маркын 0308…” улсын дугаартай автомашинтай иргэд 1 тэрбум 89 сая төгрөгийн бэлэн мөнгө тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгасан. Мөн 2017 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Sonata-6 маркын 8893…” улсын дугаартай автомашинтай залуус 91 сая төгрөгийн бэлэн мөнгийг тээвэрлэж явсныг илрүүлсэн билээ. Эдгээр үйлдэл нь хууль бус, бэлэн мөнгийг сонгогчдын санал худалдан авах зорилгоор тараах гэсэн захиргааны зөрчлийн материалуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ.