Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Талын дүрэм ба ардчилсан Монголын нууц товчоо”нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Нэгдүгээр нүүрнээс та бүхэн “Тариаланчид ургац алдаж, Монгол орон гурилаар гачигдах уу” өдрийн сурвалжлага болон, “Төрт ёсыг үл хүндэтгэсэн төрийн түшээг түмэн олон эгдүүцэж байна” нийтлэлийг унших боломжтой.

Харин улстөрийн хоёрдугаар нүүрнээс Төрийн удирдлага-Үндэсний аюулгүй байдлын стратеги судлаач Ж.Амгалан, тавдугаар нүүрнээс Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал нартай цаг үеийн асуудлаар ярилцсаныг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Талын дүрэм ба ардчилсан Монголын нууц товчоо” нийтлэл хэвлэгдсэн байгаа.

Баримт үйл явдлын долдугаар нүүрнээс чонотой андуурч буудуулсан найман настай хүүгийн ээж Д.Гэрэлмаатай хийсэн ярилцлагыг уншаарай. Д.Гэрэлмаа “Бууны сум хүүгийн минь булчингаар нэвт гарсан учраас хөлгүй болж магадгүй гэсэн” хэмээн ярижээ.

Лхагва гаригийн уламжлалт “Багш” нүүрт Токио хотноо наймдугаар сард зохион байгуулагдах “ABU Robocon-2017” олон улсын роботын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн удирдагч, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн багш Ө.Батбаярын ярилцлага нийтлэгдлээ.

Харин XIII нүүрнээс “Дүүриймаа” дуугаар олноо танигдсан дуучин Б.Алтанжаргалтай уран бүтээлийн сонирхолтой ярицлага өрнүүлснийг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *