Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг, Нарийн хүрэмт гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 24 км-т Орхон голд 42 настай, эрэгтэй, иргэн Б осолдсон тухай дуудлага энэ сарын 25-ны өдрийн 15:05 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаанд хайж, Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 20 хүн оролцож байгаа талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр мэдээлэв. Улмаар үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.