Categories
мэдээ нийгэм

Хүчтэй борооны үеэр хоёр хүүхэд, нэг эмэгтэй амиа алджээ

Үер зурган илэрцүүд

Нийслэл хотод орсон хүчтэй борооны улмаас өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалан тосгонд үер болж, 4,5 настай хоёр хүүхэд 40 гаруй насны нэг эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нийслэлийн онцгой комисс, дүүргийн онцгой комисс, цагдаагийн байгууллага үерийн бүсийг хамгаалалтад авч, үерт эндсэн дөрвөн настай хүүхэд, эмэгтэйн цогцсыг гарган авсан аж. Нас барсан хүүхдээс гадна өөр нэг таван настай охин үерийн усанд урсаж, сураггүй болсон гэдгийг өчигдөр үдэш хэвлэлээр мэдээлж байсан. Тэгвэл Онцгой байдлын албан хаагчид шөнийн 02.00 цагийн үед алга болсон хүүхдийн цогцсыг олжээ.

Жаргалан тосгонд БНСУ-ын хөрөнгө оруулалттай Есүсийн сүм ажилладаг. Тус сүм өчигдөр бага насны 100 орчим хүүхдийг цуглуулжээ. Сүмийнхэн хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгөлгүй тарааснаас гэртээ харьж явсан хүүхэд үерт эндсэн байна. Үерийн улмаас 1 том хүн, 2 бага насны хүүхэд амиа алдаж, 4 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэгджээ. Үерт дөрвөн автомашин, гурван айлын гэр урссан гэв.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *