Өчигдөр нийслэлд түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үерийн аюултай нөхцөл байдал үүсч, бага насны хүүхэд алга болсон.
Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид алга болоод байсан таван настай хүүхдийг эрэн хайж шөнийн 00:20 цагт цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
Үерийн улмаас нэг том хүн, хоёр бага насны хүүхэд амиа алдлаа