Categories
мэдээ соёл-урлаг

​Энэ амралтын өдрүүдэд “Чингис хаан” дуурь тоглогдоно

Энэ амралтын өдрүүдэд “Чингис хаан” дуурь тоглогдоно зурган илэрцүүд

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан” юм. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүд буюу өнөөдөр, маргааш хоёр эгшиглүүлэх нь ээ.

Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлсэн байна. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай өгүүлэх дуурь юм.

Мөн “Чингис хаан” дуурийг өнгөрсөн 53 дахь улиралд буюу 2016 оны зургадугаар сард Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллаж, үзэгч олны хүртээл болгосон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *