Монгол улсад тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах ёстой билээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1046 жолоочийн зөрчлийн оноо дууссан байна. Мөн улсын хэмжээнд зөрчил гаргасан 138688 жолоочийн оноо хасагдаж, 1046 жолоочийн зөрчлийн оноо дуусаж, эрх түдгэлзэн, 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
“Жолоочийн оноо тооцох журам”-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогджээ. Жолооч та зөрчлийн оноогоо шалгахыг хүсвэл энэ http://service.police.gov.mn/checkDriver хаягаар орж шалгана уу.