Categories
мэдээ нийгэм

​Унаач хүүгийн биеийн байдал маш хүнд, сумын эмнэлэгт ухаангүй байгаа гэв

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадам энэ сарын 19-21-ний өдрүүдэд болж өнгөрсөн. Тус сумын ойн баяр наадмын үеэр энэ сарын 21-нд их насны морины уралдаан болжээ. Уралдааны үеэр морь унаж байсан 13 настай унаач хүүхэд мориноос унаж маш хүнд бэртсэн гэнэ. Түүнийг тархины суурь ясны гэмтэл авсан гэж анхан шатны хүнд оноштойгоор сумынхаа эмнэлэгт ухаангүй байгаа гэж мэдээллээ.

Тодруулбал, хүүгийн бие маш хүнд, амь насанд аюул учирч болзошгүй аж. Иймээс сумын Засаг даргын тамгын газраас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс нисдэг тэргээр тусламж үзүүлэхийг хүссэн байна. Уг хүсэлтийн дагуу салбар яамнаас нисдэг тэрэг явуулахаар болсон талаар Түдэвтэй сумын Засаг даргын орлогч Г.Содномжамц ярьсан юм. Тэрбээр “Засаг даргын тамгын газрын салбар яамнаас хариу өгсөн. Одоо бид сумаасаа Тосон ороод тэндээс нисдэг тэргээр Хот руу явахаар гарах гэж байна. Унаач хүүгийн биеийн байдал хүнд, сумын эмнэлэгт ухаангүй байгаа” гэв.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *