Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадам өнөөдөр болж байна.
Наадмын их насны морины уралдаанд морь унаж уралдсан 13 настай Б гэх унаач хүүхэд мориноос унаж тархины суурь ясны гэмтэлтэй гэх анхан шатны оношыг орон нутгийн эмч нар тавьжээ. Дээрх онош бүхий өвчтөнг шороон замаар тээвэрлэх тохиолдолд тархинд цус харваж, амь нас эрсдэх аюултай аж.
Иймд нарийн мэргэжлийн эмч нарын багийг тухайн орон нутагт ирүүлж эсхүл гэмтсэн хүүг нисдэг тэргээр тээвэрлэн авч явахыг Эрүүл мэднийн Сайд А.Цогцэцэгээс Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг дарга хүсч, албан бичиг илгээжээ.
Уг хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яамнаас гэмтлийн болон аймгийн мэргэжлийн эмч нарын яаралтай тусламжийн баг гаран гэмтсэн хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм байна.