Энэ сарын 9-ний өдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн С.Ганбаатарыг гишүүдийн олонхийн дэмжлэгтэйгээр намынхаа дэд даргаар сонгожээ. МАХН-ын гишүүд түүнд намынхаа бодлого шийдвэрийг тууштай дэмжиж ажиллана хэмээн итгэл хүлээлгэсэн байна. Эдүгээ МАХН-ын дэд даргаар Ц.Оюунбаатар ажилладаг бөгөөд С.Ганбаатар сонгогдсоноор ийнхүү тус нам хоёр дэд даргатай болжээ.