Categories
мэдээ нийгэм

Налайхад 15 айлыг нүүлгэжээ

Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Тодруулбал эдгээр айлын хашааны газар хагарч цөмөрсөн юм.

Өнгөрсөн сарын сүүлчээр Нарлагийн гудамжны нэг айлын хашаанд эсгий гэрийн буурины хэмжээтэй газар цөмөрсөн тухай мэдээллийг хүргэж байсан Одоогоор газар цөмөрч хагарсан шалтгааныг хууль бус нүүрс олборолттой холбоотой гэж мэргэжлийн байгууллага дүгнээд байгаа.

Энэ талаар тус дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Одонтуяагаас тодруулахад, “15 айлыг Налайх дүүргийн 4 дүгээр хороонд газар олгох шийдвэр гаргасны дагуу баяр наадмын өмнө нүүлгэн шилжүүлсэн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл хагарч, цөмөрсөн тэр хавийн газарт хөл хорио тогтосон байгаа” гэлээ.
Хууль бусаар нүүрс олборлогчын ухсан нүх айлуудын доогуур хэр их явсныг судлан тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *