Үндэсний их баяр наадмын өмнө 2350 төгрөгөөр худалдаалж байсан ам.долларын ханш наадмын дараа өсч 2402 төгрөг болжээ.
Энэ сарын 1-нд Монголбанкны нэрлэсэн ханш 2349.87 төгрөгтэй тэнцэж байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ам.долларын ханш нийт 52.67 төгрөгөөр өссөн байна.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд ам.долларыг 2390 төгрөгөөр авч 2414-2415 төгрөгөөр борлуулж байгаа юм. Харин Найман шарга худалдааны төвд 2402 төгрөгөөр авч 2010 төгрөгөөр борлуулж байна.