Categories
мэдээ нийгэм

Дарханы зам хоёр урсгалтай болно

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өргөтгөн засах ажил эхэлж байна. Тодруулбал, уг чиглэлийн хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн 220 км авто замыг нэгдүгээр зэрэглэлийн хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй цемент бетон хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх юм. Одоогоор урьдчилсан судалгаа хийгдэж, зураг төслийг нь бүрэн боловсруулж дууссан байгаа. Өргөтгөн шинэчлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хийх бөгөөд энэ жилдээ багтаан хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Б.НАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *