Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 түймэр гарчээ.Сэлэнгэ аймаг Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 4 түймэр, Хүдэр суманд 2 түймэр,Төв аймгийн Батсүмбэрийн нутаг дэвсгэрт 5 түймэр, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сумдад 2 түймэр асаад байна. Одоогийн байдлаар 700 гаруй гал сөнөөгч, 50 гаруй автомашин, орон нутгийн 350 иргэн түймэр унтраалцаж байгаа аж. Мөн Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон болон Ерөө суманд гарч буй түймрийн голомтод биечлэн ажиллаж байна.
Ц.МИШЭЭЛ