Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нийт 21 түймэр асч байна

архины шил зурган илэрцүүд

Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 21 түймэр асч байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 700 албан хаагч, 30 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сум, Түнхэл тосгшонд тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан ч буцаад түймэр дэгдсэн бөгөөд есөн түймэр асч байгаа ажээ.

Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт алба хаагч, орон нутгийн иргэд ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа. Гэвч түймрийн голомт дахь гал нэмэгдэж зартим суурин газарт хүрээд эхэлсэн тул холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн. Мөн өнөөдөр төрийн бус байгууллага болон зарим залуусын байгууллагын төлөөллүүд нэгдэн сайн дураараа гал унтраахаар түймрийн гололт руу хуваарилагдсахн явсан. Залуусын төлөөлөл болох 50 машин, хоёр автобустай иргэд саяхан Төв аймгийн Батсүмбэр суманд очоод ажилдаа гарцгаалаа.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *