Categories
гадаад мэдээ

Селфинээс болж 200.000 долларын хохирол учруулжээ

Селфи зурган илэрцүүдЭнэ сарын эхээр Лос Анжелес хотноо нээгдсэн орчин үеийн урлагийн үзэсгэлэнгийн үеэр нэгэн эмэгтэй сэлфи хийх гэж байгаад $200,000-ын хохирол учруулсан явдал тохиолджээ. Үзэсгэлэн дэхь хяналтын камерын бичлэг саяхан ил болсон юм байна. Бичлэгээс харахад, тус тусдаа тавцангууд дээр дараалан байрласан уран баримлуудыг нэг мөсөн багтааж сэлфи хийхээр хичээсэн эмэгтэй тэнцвэр алдаж унахдаа хамгийн эхний тавцанг түлхэж унагажээ. Гэтэл “даалууны эффект” өрнөж, ар араасаа тавцангууд ханаран унасан байна.

Нийт 12 ширхэг бүтээл ингэж нурсан бөгөөд тэдгээрээс гурав нь дахин сэргээхийн аргагүй болтлоо эвдэрсэн бол бусад нь ямар нэг хэмжээгээр гэмтсэн гэнэ.

Хохирлын хэмжээ $200,000 орчим болсныг үзэсгэлэнгийн ажилтан хэвлэлд мэдээлжээ.

Хэвлэлүүд энэ явдлыг хамгийн их хор хохирол учруулсан сэлфи хэмээн онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *