Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес давж түрүүлэн Улсын арслан болсон Ц.Содномдоржийн шагналыг өнөөдөр 11:30 цагт төв талбайд гардуулна. Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг уламжлалт ёсоор Тоёота Ланд 200 автомашинаар шагнадаг билээ. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Тоёота моторс корпорацийн Ерөнхий менежер Курокава Сайжи нар гардуулах юм.
Улсын наадмын түрүү бөхийг 2014 оноос Ланд 200 машинаар шагнаж эхэлсэн. Ингэхэд 2014 онд Улсын арслан Н.Батсуурь, 2015 онд Улсын арслан Э.Оюунболд, 2016 онд Улсын аварга Ч.Санжаадамба тус тус шагналыг авч байсан.
Б.УРАН