Categories
мэдээ спорт

Улсын начин А.Алтанхуяг, Л.Нямсүрэн нар хоёрын даваанд учраагаа барсангүй

Image result for Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээҮндэсний их баяр наадмын хоёрын даваа төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнд үргэлжилж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга ардын багш О.Балжинням тэргүүтэй таван аварга цолтон зодоглож буй наадмын хоёрын даваанд улсын начин цолтой бөхчүүд учраа бөхөө барсангүй. Тухайлбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Тогтохмэндийн Сайханжаргалд тахимаа өглөө. А.Алтанхуягийн хувьд хоёр жилийн өмнө Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбатаар тав давж улсын начин хүртэж байсан.

Мөн Завхан аймгийн Баянтэс сумын харьяат уран барилдаант начин Лувсанрагчаагийн Нямсүрэн аймгийн заан Д.Батсайханд өвдөг шороодсон юм. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин М.Эрдэнэбат Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Л.Отгонбаатарт мөн тахимаа өгөөд байна. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын залуу начин Б.Чимэдвандан Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул аймгийн арслан Дармаагийн Тамирт өвдөг мөн шороодлоо. Улсын цолонд хүрнэ хэмээн олон түмний таамаглаж байгаа аймгийн арслангууд хоёрын давааны төгсгөлд хоорондоо учраа таарах нь тодорхой боллоо.

Ө.МАНЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *