Categories
мэдээ нийгэм

Хурдан соёолонгийн хөлсөнд хүрэх биш, уралдааныг үзэх сайн гэх уламжлалтай

Үндэсний их баяр наадам өнөөдөр хурдан азарганы уралдаан, үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Маргааш буюу долдугаар сарын 12-нд 07.00 цагаас соёолон мордож, 09.20 цагт барианд орно.

Энэ үеэр Нийслэлчүүд олноороо Хүй долоон худгийг зорьдог. Соёолонгийн тоосонд орж, хөлс авах нь хийморь сэргээдэг гэх монголчуудын сүжиг бий. Тиймээс энэ үеэр хүн хэт олноор цугладаг учир автозамын хөдөлгөөнийг хүртэл тусгайлан зохицуулсан байгаа. Харин энэ талаар Ардын уран зохиолч П.Бадарч гуай нэгэн ярилцлагандаа “Соёолон нас бол адууны хамгийн хурдан нас. Тиймээс хамгийн хурдан адууны уралдаан үзэх сайн гэж эртнээс ярьсан уламжлалтай. Энэ нь давслагдаж, хачирлагдаж яригдсаар тоосонд орох, хөлсөнд хүрэх сайн гэх яриа болсон байх. Түүнээс биш түрүүлсэн бөхийн хөлсөнд хүрээд урт насласан хүн. Соёолонгийн тоосонд ороод, гайхамшигтай их амжилттай амьдарсан хүн бий гэж сонсоогүй юм байна. Сүсэг бишрэл хэт ихдэхээрээ тэнэглэл болох тал бий шүү” гэж ярьж байжээ.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *