Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон ажлын алба хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө. Тэрбээр “Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун баяр, талархал илэрхийлье. Монголын ард түмэнд маш олон хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн бодлого зорилтууд ар араасаа цуварч, хамтын ажиллагаа, хөдөлмөрч сэтгэл, эх оронч сэтгэлгээг шаардаж байна. Олон түмний хүлээлт хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж бодож байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож, Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа дахин тангараглаж байна” хэмээсэн юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон ажлын албаныхан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *