Categories
мэдээ нийгэм

​Баярын өдрүүдэд 400 такси иргэдэд үйлчилнэ

Image result for Таксий

Баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлж өгчээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын буюу Хурд хорооллын урд зогсоол, МҮХАҮТанхимын арын зогсоол, KH apartment-ын түр зогсоолоос такси үйлчилгээг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдэд үйлчлэх юм байна. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн гурван чиглэлд их багтаамжийн тав, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ. Харин энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, энэ сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ны зогсоолуудаас тус бүр дөрвөн бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *