Categories
мэдээ улс-төр

УИХ Х.Баттулгын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 96.5 хувийн саналаар дэмжин батлав. Хэлэлцүүлгийн эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн СЕХ-ны хурлын дүгнэлтийг танилцууллаа. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж хариулт авлаа.

Related imageУИХ-ын гишүүн А.Сүхбат: -СЕХ-ны дарга сонгуулийн хуулийн хүрээнд явагдлаа гэж байна. Хууль бүс зүйлс байсан шүү дээ. Үүнийгээ яагаад ярихгүй байгаа юм бэ. Энэ сонгуулиас харахад улс төрийн намууд цаашид шинэчлэл хийхгүй бол ямар сонгууль болсныг бүгд харлаа. Энэнд танай, манай нам огт хамаагүй. Монгол төр, ард түмнээ хүндэтгэх хэрэгтэй шүү. Ямар их хар бараан мэдээлэл цацагдав. Монголын ард түмэн мөнгөөр санал өгөхөө больсон байна шүү.

Image result for Ч.Содномцэрэн чуулганСЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -СЕХ хуралдаад сонгууль хүчин төгөлдөр болсон гэж үзсэн. Үндсэн хуулийн заалтын дагуу бид нэрийг өргөн мэдүүлж байна. СЕХ сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулсан. Сонгуульд ажилласан 25 мянган төрийн албан хаагч хуулийн дагуу ажилласан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Энэ сонгууль олон зүйлийн анхдагч боллоо. Хоёр шаттай, хар бараан зүйлтэй, анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүн Төрийн тэргүүн боллоо. Монгол Улс парламентын засаглалтай Ерөнхийлөгч нь өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж зүтгэдэг. Үе үеийн Ерөнхийлөгч нар ингэж ирсэн. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сонгуулийн үеэр гарсан маргааныг шүүх хэлэлцэж амжаагүй байхад дахин санал хураалт болсон. Үүнийг шийддэг байх хэрэгтэй. Монголын төр ачааны хүндийг үүрдэг болохоос шоу хийдэг газар биш. Сонгогчдын төрд итгэх итгэл буурч байна. Үндсэндээ иргэдийн ¼ санал авсан хүн Ерөнхийлөгч болж байна.

Image result for УИХ-ын гишүүн О.БаасанхүүУИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Сонгуулийн хуулийн нэг давуу тал нь богино хугацаанд сонгууль болж өнгөрлөө. Хэрвээ хуучны хуулиар сонгуулийн сурталчилгаа 45 хоног үргэлжилсэн бол хоёр намын нэг нь төрөө, нөгөө нь эдийн засгаа дуусгаад өнгөрөх байлаа. Ардчилсан нам тэр дундаа өрийг чөлөөлөх амлалт өгсөн нь иргэдийн сэтгэлийг ихэд хөдөлгөлөө. Одоо Монгол төр урагшаа харж ярих ёстой. Хагарал бутралаа хойш тавиад хөгжлийнхөө талаар явах ёстой. Үндсэн Хуулиа өөрчлөх ёстой гэж УИХ-ын гишүүдийн ярьж байгаатай санал нэг байна. Ерөнхийлөгчийг 60-аас дээш настай, УИХ-ын гишүүн нь 45-аас дээш настай сонгогдож байх шалгуур тавимаар байна. Нөгөө талаар сонгуулиар мөнгө тараасан, хандив авсан хууль бус үйлдэл нэлээн гарлаа. Манай намаас 50 сая вон, МАН-аас бас нэлээн, Ардчилсан намаас 1 тэрбум төгрөг хураагдах нь. Үүнийг тусгай сан байгуулаад хүүхдийн цэцэрлэг барихад зарцуулъя.Төрөөр тоглодог залуучуудыг болимоор байна. Монгол төрд хүндэтгэлтэй хандмаар байна. Ний нуугүй хэлэхэд олон жил УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсээсээ суралцмаар байна. Ажлаа уралддаг болохын тулд Сонгуулийн хуулийг өөрчилмөөр байна. Мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг болмоор байна. Эхнэр ярихгүй, хүүхэд ярихгүй болмоор байна.

Related imageУИХ-ын гишүүн С.Жавхлан: -Эх оронч хүн Ерөнхийлөгч боллоо. Олон жил эх орныхоо төлөө дуугарсан хүн. Асар их хариуцлага байгаа гэдгийг анхааруулж хэлмээр байна. Ерөнхийлөгч тамгаа хүлээж авсны дараа нам бус болно. Нам руугаа гүйдэг бус түмэн олон руугаа гүйдэг Ерөнхийлөгч байгаасай.

Image result for УИХ-ын гишүүн С.Эрдэнэ чуулганУИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Нийт сонгогчиддоо баяр хүргэе. Хуулийн гажуудал зөрчилтэй асуудал нь өнөөдөр үүссэн асуудал биш. Хэн сонгогдсон аль нам сонгуульд ялсан гэдгээр нь асуудлыг авч үзье. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж олонхийн санал авсан Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцон, бүрэн эрхийг нь зөвшөөрлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *