Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоолын төслийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үр дүнд олонхийн санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж байна. Ийнхүү Сонгуулийн нэгдсэн хуулийн дагуу тогтоолын төслөө УИХ-ын дарга М.Энхболдолд өргөн мэдүүллээ. УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан энэ сарын 10-ний өдрийн 11.00 цагт хуралдахаар товлогдсон гэв.
Б.УРНАА