Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хоёр дахь санал хураалтад Өмнөговь аймгийн 15 сумын 54 хэсгийн хороонд 41844 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Үүнээс 12 цагийн байдлаар 7649 сонгогч санал өгч санал хураалтын ирц 18,3 хувьтай явж байна гэж мэдээллээ. Мөн 18-25 насны залуусын идэвх маш муу байгааг онцлов. Иймээс сонгуульдаа идэвхтэй оролцохыг Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооноос анхаарууллаа.
Б.УРНАА