Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг өнөөдөр олгож эхэлсэн гэв

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ж.Мөнхбат хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл хийлээ. 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байна. Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлсэн, хүүхдийн мөнгө нь ороод эхэлсэн гэв.

Харин маш олон данс руу шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17:00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна гэлээ. Мөн хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долоодугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож эхэлжээ.

Маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусах аж. Шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкандаа очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *