Categories
гадаад мэдээ

Хятадад интернэт тоглоомд цагийн хязгаар тогтоожээ

Related imageИнженерийн технологийн “Тенсент” компани БНХАУ-д хамгийн эрэлттэй тоглоомд тооцогдож буй ухаалаг утасны онлайн тоглоомын апп болох “King Of Glory”-ыг ашиглах цагт хязгаар тогтоож, өдөрт 1-2 цаг л тоглох зохицуулалт хийж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Тус тоглоомын аппыг хэрэглэгчдийн тоо өдөртөө 80 саяд хүрдэг аж. “Тенсент” компани интернэт тоглоомын аппын ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг юм. Тус улсад онлайн тоглоомонд донтсоноос болж хүүхдүүдийн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол цөөнгүй гарах болсон билээ. Хятадын хэмжээнд интернэт тоглоомонд донтсон насанд хүрээгүй хүүхдийн тоо 24 саяд хүрсэн гэх статистик хүртэл гарчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд Гуандон мужид 40 цаг тасралтгүй онлайн тоглоом тоглосон 17 настай хүүхэд цус харвасан байна. “Тенсент” компани ийм зохицуулалт хийснээр 12 нас хүрээгүй хүүхэд өдөрт нэг цаг, 12-18 насны хүүхэд өдөрт хоёр цаг онлайн тоглоом тоглох юм. Цаашдаа оройн 21:00 цагаас хойш тус аппыг ашиглах боломжгүй болгохоор ажиллаж байгаа юм байна. Цагийн хязгаарлалт өчигдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *