Categories
гадаад мэдээ

Францын компани Иранд нефть, хий олборлоно

Image result for нефть, хий олборлоно

Францын нефть, хийн “Total” компани Тегераны Засгийн газартай Иран дахь Өмнөд Парсын ордоос хий олборлох гэрээ хийлээ. “Total” анхны хөрөнгө оруулалтаараа нэг тэрбум орчим ам.доллар зарцуулах юм байна. Дэл­хийд хамгийн томд тооцогдож байгаа Өмнөд Парсын орд газрын 11 хэсэгт олборлолт явуулах тохиролцоонд Тегераны зүгээс Ираны нефтийн үндэсний компани (National Iranian Oil Company) гарын үсэг зуржээ. Төсөлд урд хөршийн China National Petroleum Corporation (CNPC) оролцож байгаа аж. Францын компани төс­лийн 50.1 хувийг эзэмших бол CNPC 30, Ираны Засгийн газар 19,9 хувийг эзэмших тохироо хийжээ. Олборлолт явуулах өртөг нь дөрвөн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Ордын нийт нөөц хоёр тэрбум куб фут буюу 56.6 сая куб метр юм байна. Олборлолтыг 2020 оноос эхэлнэ хэмээн тооцоолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *