Улаанбаатар хотын агаарын бохирдлын I, II бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бүрджээ. Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү сангийн журам батлагдан, хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс авч эхэллээ. Тиймээс Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид өчигдрөөс эхлэн Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт очиж өргөдлөө өгөх боломжтой. Судалгаанаас харахад тогтмол ажилтай, орон сууцны зээлийн төлбөрөө сар бүр төлөх боломжтой ч урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрдүүлэх хуримтлалгүй иргэд олон байна.
Б.НАРАН