Categories
мэдээ нийгэм

Ихэнх аймгуудаар зуншлага тааруу болж байна

зуншлага тааруу болж байна зурган илэрцүүдДэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж сүүлийн жилүүдэд намар нь намар шиг, өвөл нь өвөл шиг байхаа больж дээ хэмээн хөгшчүүл хуучилна. Үнэхээр ч тийм болсон талаар дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлдэг билээ. Өнгөрсөн жилийн өвөл нийт нутгаар цас бага орсон, хавар нь хур бороо ороогүйгээс болж, газрын чийг хатаж, гандуухан байдалтай зуны улиралтай золгосон. Зуны сар гарснаар нийт нутгаар хур бороо жигдхэн орж өгөхгүй байгааг бид цаг агаарын мэдээнээс өдөр бүр харсаар байгаа. Хур бороо орлоо гэхэд нэг хэсэгхэн газар түрхэн зуур хүчтэй аадар бороо орж, хөрсөнд төдийлөн чийг өгөхгүй байгаа юм. Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар бороо хуртай. Гэвч зүүн аймгуудын нутгаар хур тундас бага орох бололтой. Одоогийн байдлаар 21 аймгийн 15 аймаг гантай байна гэсэн мэдээг ОБЕГ-аас ирүүлээд буй юм. Хур бороо орохгүй, гандуу байгаагийн улмаас зарим аймаг, сумдын нутагт мал, амьтан ихээр хоргодсоор байна. Тухайлбал, Сүхбаатар, Хэнтий, Дорнодын тал нутгаар бэлчих зээрийн сүрэг хур бороо ороогүй, хэт халуун нарнаас болж, зарим нь ангаж үхжээ. Харин баруун аймгууд болох Ховд, Баянхонгор, Баян-Өлгий, төвийн зарим аймгуудад зуншлага сайхан болж байгаа гэнэ. Сүүлийн долоо хоногийн турш Ховдод хур бороо тасрахгүй байгаа талаар бидэнд мэдээлсэн юм. Гэвч ихэнх аймгуудаар зуншлага тааруу болж байна. Нутаг, нутгийн малчид, тариаланчид хур бороо орохыг л хүсч байгаа нь лавтай.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *