Бүх цаг үеийн шилдэг тамирчинд тооцогдох алдарт усанд сэлэгч Майкл Фелпс аварга цагаан махчин загастай уралдахаар болжээ. Олимпийн наадмаас 23 алтан медалийг хүртэж, 39 удаа дэлхийн дээд амжилтын эзэн болсон тэрээр өнгөрсөн зун “Рио”-гийн олимпийн наадмын дараа эх спортоосоо зодог тайлж байгаагаа мэдэгдсэн. Өнгөрсөн өдрүүдэд тэрээр гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, нэг ёсондоо амралтын байдалтай байж. Зодог тайлснаасаа хойш мэргэжлийн тамирчидтай бэлтгэл огт хийгээгүй аж. Гэтэл тэрээр энэ удаад санаанд багтамгүй өрсөлдөөн буй болгож байгаа нь олныг гайхшрууллаа. Фелпс “Discovery” сувгийн “Аварга загасны долоо хоног” хэмээх телевизийн программд оролцохоор болсон бөгөөд “Фелпсийн эсрэг Аварга загас: Агуу алтны эсрэг Агуу цагаан” нэртэйгээр тус шоу зохиогдох ажээ.
Майкл Фелпсийн хувьд ойролцоогоор 6 метр урт 90 орчим килограмм жинтэй нас бие гүйцсэн цагаан аварга загастай уралдах юм. Судлаачдын хэлж байгаагаар аварга цагаан загас нь цагт 20 милл-ээс дээш цагийн хурдтай бол Фелпс цагт 6 милл хурдалдаг гэнэ. Мөн цагаан аварга загас нь усан доор оршин тогтнодог хамгийн хурдан араатан бөгөөд цусны үнэр авмагц хурдаа улам нэмдэг хэмээжээ.
Categories