Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн дуудлага худалдаагаар хоёр газар зарагдлаа

дуудлага худалдаа зурган илэрцүүд

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр Хангарди ордны 14 давхарт боллоо.

Дуудлага худалдаанд нийт зургаа санал ирснээс БГД-ын 20-р хороонд зарлагдсан нэгдүгээр байршилд дөрвөн санал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд зарлагдсан дөрөвдүгээр байршилд хоёр санал тус тус ирүүлжээ.

Өнөөдрийн дуудлага худалдаагаар Хан-Уул, Баянгол дүүргийн газар зарагдлаа. Үүнд Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд 5.25 га, Үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газрыг Домогт угсаа ХХК 480,606,848 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авлаа. Харин Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин барилгын материалын захын урд талд 0.047 га, Үйлчилгээний зориулалттай газрыг “Мөнгөн цахиурт ХХК” 285 сая төгрөгөөр үнийн санал хэлснээр ялагч боллоо.

Ийнхүү Нийслэлийн газрын албанаас Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.2-т заасны дагуу дуудлага худалдааны ялагчаар тодорсон Домогт угсаа ХХК, Мөнгөн цахиурт ХХК нартай “Газрын эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *