Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэллээ. Энэ чиглэлийн замд автын осол аваар их гардаг байсан. Тиймээс Зам тээврийн хөгжлийн яамнаас уг замыг дөрвөн урсгалтай болгож, цемент бетонон болгохоор ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Нэгдүгээр зэрэглэлийн, 4 эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн, чанартайгаар барьж байгуулах аж. Мөн “Хар цэг” буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийн сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдэд хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой боловч жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол нэмэгдэж, хүний амь нас хохирох явдал буурахгүй байгааг албаныхан мэдээлсэн. Тухайлбал, өнгөрсөн 2016 онд зам тээврийн ослын улмаас 485 хүн нас барсны 72.5 хувь буюу 352 нь орон нутгийн замд осолдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *