ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт энэ сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болно. Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо.
Одоогийн байдлаар манай улс тус байгууллагад ажиглагчийн статустай бөгөөд Казахстан, Хятад, Киргизстан, Тажикистан, ОХУ, Узбекистан улсууд 2001 оны зургадугаар сарын 15-нд Шанхай хотноо ШХАБ-ыг байгуулсан. Уг байгууллага нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм.