Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь: Би хууль зөрчиж алдаа гаргаагүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцрууллаа. Засгийн газрын зарим сайд нар ажлын хариуцлага алдсанаас болж ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хохирсон, ажлын хариуцлага алдсан учраас ийнхүү Ж.Батсуурь сайдыг огцруулах асуудлыг Засгийн газраас оруулж ирснийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэн юм. Огцорч байгаа сайд Ж.Батсуурь “Би бол ямар нэгэн хууль зөрчиж алдаа гаргаагүй. 29-р сургууль, 19-р сургууль болон Ерөнхий боловсролын улсын шалгалтын тест задарсан гээд асуудлууд бий. Энэ асуудлууд дээр анхаарлаа хандуулж, ажлын хариуцлага алдсан хүмүүст нь цаг тухайн нь хариуцлага тооцоод явсан. Би хариуцлагатайгаар мэдэгдэхэд би хууль зөрчөөгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *