Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабарын “Фэн Шүй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай хийсэн “Монголбанкны шалгалт улстөржсөн хардалт байсан” ярилцлага нийтлэгдлээ.

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер Л.Өлзийхишиг энэ сарын 25-ны өдөр орон даяар зохион байгуулагдсан арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын хариултыг цахим сүлжээгээр тараасан хэрэгт буруутгагдаад байгаа. Тэгвэл хариуг задалсан хэмээн буруутгагдаад байгаа П.Өлзийхишиг өөрийгөө буруугүй гэлээ. Тэрээр надаас өмнө аль хэдийнэ тараагдчихсан байсан хэмээн манай сонинд ярилцлага өгсөн байна.

МҮБХ-ны ээлжит “Их Эе” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар ээлжит бус “Их Эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Үржингийн Хүрэлбаатартай хийсэн “Их Эе” хуулийн дагуу хуралдаж шийдвэр гарсан болохоор шинээр сонгогдсон тэргүүнээ хадаг сүүтэй угтах хэрэгтэй” ярилцлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

“Приус импортлогчид татварын хөнгөлөлт хэрэгжиж эхлэхийг хүлээж байна” өдрийн сурвалжлагыг өнөөдрийн дугаараас хүлээн авч уншина уу. Удтал эсэргүүцэн тэмцсэний эцэст ард түмний унаа болсон приус машин татваргүй үнээр бидэнд хүрэх үү гэдгийг чуулганаар удахгүй хэлэлцэнэ. Энэ талаарх төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр Их хурлын даргад өргөн барьсан юм.

“Яг түүн шиг” шоуны бүжигчдийн ур чадвар оролцогчдыг багагүй чимдэгийг үзэгчид маань андахгүй буй заа. Тэгвэл тус шоуны бүжигчдийг бэлтгэдэг “Аim4R” продакшны “The STAGE Assassins” студийн захирал, бүжгийн багш Э.Батзоригтой хийсэн сонирхолтой ярилцлагыг “Соёл, урлаг” булангаас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *