Categories
мэдээ улс-төр

​Ц.Мөнх-Оргил: Хятад иргэд визгүй зорчиж байгаа гэдэг худал мэдээлэл

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хятад иргэдийг Монголд визгүй зорчиж байгаа гэсэн худал мэдээлэл сонгууль дөхсөнтэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж байна хэмээн мэдэгдээд дараахь мэдээллийг хийв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгууль дөхөж байгаатай холбоотой хоёр хөршийн талаар худал хуурмаг мэдээллүүд явж байна. Санаатайгаар төр засгийн бодлогыг буруу талаас нь ойлгуулах гэсэн асуудал явж байна. Энэ Засгийн газар БНХАУ-ын иргэдийг визгүй оруулдаг болох гэж байна гэсэн мэдээллийг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байна. Хариуцлагатайгаар хэлэхэд энэ Засгийн газар тийм шийдвэр гаргаагүй. Өнөөдөр БНХАУ-ын иргэд хууль тогтоомжийн дагуу визээ аваад орж ирж байгаа. Гадаад харилцааны асуудал, тэр тусмаа хоёр хөрштэй холбоотой асуудлыг сонгуулийн тоглоом болгож болохгүй. Тиймээс ийм явуургүй, байгаа байдлыг худал хуурмагаар тайлбарласан худал мэдээлэлд автагдахгүй байхыг хүсч байна.
О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *