УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ОУВС-ийн хөтөлбөрт багтсан хэдий ч энэ нь Монгол Улсын эдийн засаг сайжирлаа, тогтвортой боллоо гэсэн баталгаа биш. Иймд Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Түүнчлэн ОУВС-тай тохирсон зүйл дээрээ хатуу байр суурьтай байх шаардлагатай” хэмээн онцгойлон анхааруулж байлаа.
Ингээд гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.