Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх пүрэв гарагт тохионо. Энэ өдөр нийслэлийн төв талбайд хүүхдийн баярт зориулсан олон арга хэмжээ болдог.
Харин энэ үеэр цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний болон нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг ханган ажилладаг. Тэгвэл энэ жил 280 гаруй цагдаагийн алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, үүрэг гүйцэтгэж ажиллахаар болжээ.
Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд олон арга хэмжээ болох тул баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах аж.